ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ) уламжлалт системтэй ГСС-ийн тогтолцоог харьцуулахад юу болох вэ? Энэ нь ТСУ-ын тогтолцооноос ялгаатай байх ёстой юу? Хариулт нь “Үгүй”. 

ГСС-ийн зохицуулалтыг төсөвт тусгаагүй тохиолдолд үр дүнгүй зэрэгцээ бүтцийг бий болгож, тогтвортой байдлыг хангахад хүндрэл үүснэ. Эрүүл мэндийн салбарт судлагдаж буйтай адилаар ГСС-ийн зарчмууд төсөвтэй хэрхэн нийцэж байгааг тодорхойлох нь чухал юм. Үндэсний ТСУ-ын системүүд нь зэрэгцээ тогтолцоог үүсгэхээс зайлсхийхийн тулд найдвартай, уян хатан байх шаардлагатай болно.  Хандивлагчдын санхүүжүүлсэн ГСС-ийн тогтолцоо нь үндэсний ТСУ-ын системд нэгдээгүй улс орнуудын хувьд богино хугацааны үр дүн гарч болох ч энэ нь тогтвортой биш юм. Улс орны ТСУ-ын системд хэрхэн ГСС-ийн тогтолцоог үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх талаар зарим сургамжийг хуримтлуулаад байна. Бид доорх таван сургамжийг хуваалцаж байна: 

1. Үйлчилгээний байгууллагуудын бие даасан байдлыг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд санхүүгийн эрх мэдлийг шилжүүлэх нь: ТСУ-ын системийн сул талууд тэдний үйлчилгээний үр дүнд чухал үр нөлөө үзүүлж байгаа тохиолдолд эмнэлэг, сургуулиуд үр дүнтэй шийдвэр гаргахын тулд тодорхой хэмжээний бие даасан байдлыг шаарддаг. ТСУ-ын системд санхүүгийн эрх мэдлийг үйлчилгээний байгууллагуудад шилжүүлэх замаар үүнд хүрч болох юм. 

2. Банкны дансыг хянахын оронд санхүүжилтээ цаг тухайд нь олгоход анхаарах нь: ТСУ нь ихэвчлэн жилийн эцэст мөнгө нь дуусаагүй үйлчилгээний байгууллагуудад зориулсан тусгайлсан банкны данстай байхыг шаарддаг. Төрийн нэгдсэн сан нь хараахан төлөвшөөгүй, үйлчилгээний байгууллагуудад чиглэсэн нөөц бололцоогүй улс орнуудын хувьд энэ асуудал ойлгомжтой юм. Төрийн нэгдсэн санг бэхжүүлж төсвийн хөрөнгийг цаг тухайд нь гаргах, хөрөнгийн урсгалыг бий болгох нь үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бэлэн байлгах нөхцөлийг бүрдүүлнэ. Сангийн яам, салбарын яамд үндэсний хэмжээний ТСУ-ын тогтолцоог уялдуулахын тулд нягт хамтран ажиллах шаардлага үүснэ. 

3. Үйлчилгээний тэргүүлэх хэсгүүдэд санхүүгийн хариуцлага, ил тод байдлыг сайжруулах нь: Санхүүгийн удирдлагын чадавх хязгаарлагдмал байгаа нь төрийн сангийн түвшинд хатуу хяналт тавих гол шалтгаан болдог. Дотоод хяналтын уялдаа холбоог сайжруулж, үйлчилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр ТСУ-ын тогтолцоо илүү үр дүнтэй болж, ГСС-ийг илүү сайн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. 

4. Үндэсний ТСУ-ын системээр дамжуулан үйлчилгээний тэргүүн хэсгүүдийг урамшуулах боломж: ГСС-ийн шинэчлэлүүд ихэвчлэн ажилтнуудыг урамшуулдаг. Тухайлбал гүйцэтгэл сайжрах нь урамшуулал, зарим төрлийн мөнгөн нөхөн олговор авахад хүргэнэ.  Урамшуулал олгох эсэх шийдвэр, түүний цар хүрээ нь ТСУ-ын асуудал байх албагүй. Зохих урамшууллын төлбөрийг тухайн улсын ТСУ-ын системд ГСС-ийг хэрэгжүүлэх зэрэгцээ зохицуулалтыг хийж болно. 

5. Засгийн газрын төсвийн нэгэн хэсэг болох хандивлагчдын санхүүжүүлсэн ГСС-ийг тайлагнах нь: Дэлхийн туршлагаас харахад ТСУ-ын систем нь хүчтэй төлөвшсөн жишээнүүдэд ч хөгжлийн түншүүд зарим тохиолдолд зэрэгцээ тогтолцоогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх хандлагатай байдаг нь зохисгүй туршлага байж болох талтай. ГСС-ийн шинэчлэл нь хөгжлийн түншүүдэд санхүү, эрүүл мэнд, боловсролын яамдтай хамтран ажиллаж, улс орны ТСУ-ын системийг илүү ашиглах боломжийг олгож, санхүүжүүлсэн ТСУ-ын төслүүдийг Засгийн газрын төсөвт тусгах боломжийг олгодог. Удахгүй гарах FinHealth болон FinEducation хэрэгсэл нь энэ үйл явцад чухал ач холбогдолтой бөгөөд эдгээр нь хэрхэн өөрчлөх талаар алхам алхмаар зааварчилгааг багтаасан юм. 

ГСС-ийн тогтолцоо нь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг иргэдэд үр дүнд хүргэх боломжийг олгож байна. Төсвийн зарлага, санхүүгийн хариуцлагын тодорхойлсон төсвийн гурван үр нөлөө, ГСС-ийн шинэчлэлийг улс орны ТСУ-ын системд нэвтрүүлснээр засгийн газрууд төсвийн нэгдсэн сахилга бат, нөөцийн стратегийн хуваарилалт, үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрддэг. ГСС, ТСУ-ын үр дүнтэй, тогтвортой хэрэгжилт нь Цар тахлын дараах амжилттай түншлэл юм. 

Эх сурвалж: https://blogs.worldbank.org/governance/performance-based-financing-inspiring-new-approaches-public-financial-management-health


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »