МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОН ГАЗРЫН ДАРГА НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

18.12.21

Төслийн захирлаас өгсөн үүргийн дагуу Сангийн яамны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэгч байгууллагын газрын дарга нарын хамтарсан уулзалтыг Төсөл хэрэгжүүлэх нэгж 2018 оны 12 дугаар сарын 21-ны  өдөр Сангийн яаман дээр амжилттай зохион байгууллаа.

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮД, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

18.11.28

Төслийн 2019 оны арга хэмжээний төлөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлууд, ойрын хугацаанд яаралтай хийх ажлууд, ирэх онд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулах талаар бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд сургалт хийв.

ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ 2019 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭЛЭЛЦЭВ

18.10.04

Дэлхийн банкны ажлын хэсэг Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2018 оны хэрэгжилтийг үнэлэх,  2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх зорилгоор хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллийг урьж Сангийн яамны 9 давхрын Түшээ танхимд хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулав

ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН УДИРДАГЧ, БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦСОН ХАМТАРСАН ВИДЕО ХУРАЛ БОЛОВ

18.09.14

Дэлхийн Банкны санаачилгаар 2018 оны 09 сарын 13-ны өдөр Дэлхийн банкны Төслийн удирдагч, бүрэлдэхүүн хэсэг хариуцсан мэргэжилтнүүд, Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл, зохицуулагч зөвлөхүүд, Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хамтарсан видео уулзалт Дэлхийн банкны Улаанбаатар оффист зохион байгуулагдав.

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРЛААР 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ.

18.03.21

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээний болон худалдан авалтын төлөвлөгөөг 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Төслийн Удирдах Хорооны гишүүд танилцан батлав. Төслийн удирдах хороо нь 10 гишүүнтэй ба гишүүд 100%-ийн ирцтэйгээр төслийн төлөвлөгөөг баталлаа.

ДЭЛХИЙН БАНК, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ, ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДИЙН ХАМТАРСАН ВИДЕО ХУРАЛ БОЛОВ

18.03.16

Дэлхийн Банкны санаачилгаар 2018 оны 3 сарын 16 өдөр Дэлхийн банкны бүрэлдэхүүн хэсэг хариуцсан мэргэжилтнүүд, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд болон Төслийн зохицуулагч зөвлөхүүдийн хамтарсан видео уулзалт Дэлхийн банкны Улаанбаатар оффист зохион байгуулагдав.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХ, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

18.03.14

Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч зөвлөх, ажлын хэсгийн гишүүдэд зориулж сургалт зохион байгуулав. Сургалтын зорилго нь төслийг хэрэгжүүлэгч ажилтнууд төслийн хүрээнд дагаж мөрдөх бүх бичиг баримт, хэрэгжүүлэх горимыг мэддэг байх, Дэлхийн банкны ажлын хэсэг болон хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын уулзалтууд ажил хэрэгч болгоход туслах, төслийн хүрэх үр дүн аль болох хурдан биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал байсан. 

САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТӨСЛИЙН ЗАХИРАЛ С.НАРАНЦОГТ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

18.03.06

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал С.Наранцогт, Сангийн сайдын зөвлөх К.Дэмбэрэл нар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яамны хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” болон “Экспортыг дэмжих төсөл”-ийн хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөөтэй танилцаж тодорхой үүрэг чиглэл өгөв.


НИЙТ ЗАР

Нийт

74
зар байна

ЗАРЫН ТӨРЛӨӨР