ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ 2019 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭЛЭЛЦЭВ

18.10.04

Дэлхийн банкны ажлын хэсэг Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2018 оны хэрэгжилтийг үнэлэх,  2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх зорилгоор хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллийг урьж Сангийн яамны 9 давхрын Түшээ танхимд хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулав

Хэлэлцүүлгийн үеэр дараах асуудлыг ярилцав. Үүнд:        
    1.    Төслийн хэрэгжилтийн эхний жилд гарсан хүндрэлтэй асуудлууд;
    2.    Төслийг хэрэгжүүлэх 2019 оны гол зорилтууд;
    3.    Төслийн хэрэгжилтэд гол нөлөө үзүүлэх ач холбогдол бүхий тэргүүлэх чиглэлд тавьж буй арга хэмжээнүүд;
    4.    Төслийн хэрэгжилтэд эрсдэл учруулж буй хүчин зүйлсийг бууруулах арга хэмжээнүүд зэргийг ярилцав.
Мөн хэлэлцүүлгийн үеэр дараах асуудлыг бүрэлдэхүүн хэсэг бүрээр ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх алхмуудыг хийв. Үүнд:
    1.    Бүрэлдэхүүн хэсэг бүр стратеги чиглэлд анхаарал хандуулах;
    2.    Төслийн үр дүнг харуулах тэргүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээнүүдийг тодорхойлох;
    3.    Завсрын үр дүнгийн үзүүлэлтийг анхаарч үр дүнгийн үзүүлэлтийг үнэлэх;
    4.    Ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн дараалал, хугацааг тохирох.
Хэлэлцүүлгийн дараа бүрэлдэхүүн хэсэг бүрийн төлөөлөл хэлэлцүүлгээс гарсан үр дүнгийн талаар танилцуулга хийж мэдээлэл туршлагаасаа хуваалцав. Мөн ирэх 2019 онд төслийн дунд хугацааны хэрэгжилтийн үнэлгээг Дэлхийн банкнаас хийх тул нийт хэрэгжүүлэгч байгууллагууд анхаарч төслийн ажлыг эрчимжүүлэхийг хүсэв.
Хэлэлцүүлгийн дараа Дэлхийн банкны ажлын хэсэг шаардлагатай зарим хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагатай уулзаж тодруулга хийнэ.
Мөн хэлэлцүүлгийн дараа урьдчилсан байдлаар тохирсон 2019 оны ажлын төлөвлөгөөний төслийг Сангийн яамны удирдлагад танилцуулах бөгөөд ажлын төлөвлөгөөг Төслийн удирдах хороо батална.


                                                 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОН ГАЗРЫН ДАРГА НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

18.12.21

Төслийн захирлаас өгсөн үүргийн дагуу Сангийн яамны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэгч байгууллагын газрын дарга нарын хамтарсан уулзалтыг Төсөл хэрэгжүүлэх нэгж 2018 оны 12 дугаар сарын 21-ны  өдөр Сангийн яаман дээр амжилттай зохион байгууллаа.

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮД, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

18.11.28

Төслийн 2019 оны арга хэмжээний төлөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлууд, ойрын хугацаанд яаралтай хийх ажлууд, ирэх онд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулах талаар бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд сургалт хийв.

ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ 2019 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭЛЭЛЦЭВ

18.10.04

Дэлхийн банкны ажлын хэсэг Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2018 оны хэрэгжилтийг үнэлэх,  2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх зорилгоор хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллийг урьж Сангийн яамны 9 давхрын Түшээ танхимд хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулав

ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН УДИРДАГЧ, БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦСОН ХАМТАРСАН ВИДЕО ХУРАЛ БОЛОВ

18.09.14

Дэлхийн Банкны санаачилгаар 2018 оны 09 сарын 13-ны өдөр Дэлхийн банкны Төслийн удирдагч, бүрэлдэхүүн хэсэг хариуцсан мэргэжилтнүүд, Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл, зохицуулагч зөвлөхүүд, Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хамтарсан видео уулзалт Дэлхийн банкны Улаанбаатар оффист зохион байгуулагдав.

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРЛААР 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ.

18.03.21

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээний болон худалдан авалтын төлөвлөгөөг 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Төслийн Удирдах Хорооны гишүүд танилцан батлав. Төслийн удирдах хороо нь 10 гишүүнтэй ба гишүүд 100%-ийн ирцтэйгээр төслийн төлөвлөгөөг баталлаа.

ДЭЛХИЙН БАНК, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ, ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДИЙН ХАМТАРСАН ВИДЕО ХУРАЛ БОЛОВ

18.03.16

Дэлхийн Банкны санаачилгаар 2018 оны 3 сарын 16 өдөр Дэлхийн банкны бүрэлдэхүүн хэсэг хариуцсан мэргэжилтнүүд, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд болон Төслийн зохицуулагч зөвлөхүүдийн хамтарсан видео уулзалт Дэлхийн банкны Улаанбаатар оффист зохион байгуулагдав.

Бусад мэдээ »