Төслийн зорилт нь төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх болон зарлагын удирдлагын чанарыг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд оршино.
СҮҮЛД ЗАРЛАСАН ЗАР

Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагч нарын санхүүгийн техникийн нэр томъёог сайжруулах ажлын хүрээнд олон улсын зөвлөх сонгон шалгаруулах зар

Дугаар: C4/CS/010

Захиалагч: Санхүүгийн зохицуулах хороо

Төрөл: Зөвлөх үйлчилгээ

Зарласан: 18.08.13

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРЛААР 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ.

18.03.21

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээний болон худалдан авалтын төлөвлөгөөг 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Төслийн Удирдах Хорооны гишүүд танилцан батлав. Төслийн удирдах хороо нь 10 гишүүнтэй ба гишүүд 100%-ийн ирцтэйгээр төслийн төлөвлөгөөг баталлаа.

ДЭЛХИЙН БАНК, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ, ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДИЙН ХАМТАРСАН ВИДЕО ХУРАЛ БОЛОВ

18.03.16

Дэлхийн Банкны санаачилгаар 2018 оны 3 сарын 16 өдөр Дэлхийн банкны бүрэлдэхүүн хэсэг хариуцсан мэргэжилтнүүд, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд болон Төслийн зохицуулагч зөвлөхүүдийн хамтарсан видео уулзалт Дэлхийн банкны Улаанбаатар оффист зохион байгуулагдав.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХ, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

18.03.14

Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч зөвлөх, ажлын хэсгийн гишүүдэд зориулж сургалт зохион байгуулав. Сургалтын зорилго нь төслийг хэрэгжүүлэгч ажилтнууд төслийн хүрээнд дагаж мөрдөх бүх бичиг баримт, хэрэгжүүлэх горимыг мэддэг байх, Дэлхийн банкны ажлын хэсэг болон хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын уулзалтууд ажил хэрэгч болгоход туслах, төслийн хүрэх үр дүн аль болох хурдан биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал байсан. 

САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТӨСЛИЙН ЗАХИРАЛ С.НАРАНЦОГТ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

18.03.06

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал С.Наранцогт, Сангийн сайдын зөвлөх К.Дэмбэрэл нар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яамны хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” болон “Экспортыг дэмжих төсөл”-ийн хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөөтэй танилцаж тодорхой үүрэг чиглэл өгөв.